?LIVE: Ш.Уранчимэг: Нөхөр минь толгойдоо буудуулаад 40 жил хүнд амьдарч байна

Хилийн цэргийн 0129 дүгээр ангид алба хааж байх үедээ толгойдоо буудуулж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан Я.Эрдэнэбатын эхнэр Ш.Уранчимэгтэй болсон явдлыг талаар ярилцлаа.

Хохирогчийн эхнэр Ш.Уранчимэг:

-Миний хань Я.Эрдэнэбат 1982 онд конкурс өгч тэнцээд, Цэргийн сургуульд элсэн орсон. Тухайн үед элсэн суралцагчид нэг жил цэргийн алба хаасан байх ёстой гэсэн журам байсан юм билээ. Энэ дагуу цэргийн алба хаахаар Хилийн цэргийн 0129 дүгээр ангид очсон. 

Гэтэл зургаан сарын дараа "Танай хүн өөрийгөө буудчихлаа" гэж утасдсан. Очиход эмнэлэгт үхлүүт байсан. Саяхныг болтол бид өөрийгөө буудсан л гэж боддог байсан. Нөхрийн маань тархи нь шатчихсан байгаа болохоор би үнэнийг мэдэх аргагүй байсан. 

2019 онд би нэг сайн өмгөөлөгчтэй таарсан юм.  юм аа гэж хэлсэн. Ингээд хэргийн араас явтал 2020 онд манай нөхрийг Жа буюу жагсаалын ахлагч нь буудсаныг мэдэж авсан. Шүүхээс бичиг өгөхөөр архиваас гаргаад ирдэг юм байна шд. 

Хүн буудчихангуут нь цуг байсан хүмүүс нь "Чи хүн алчихлаа шүү дээ" гэж хэлсэн юм шиг байгаа юм, нөгөө хүн нь зэвсгийн агуулахад ороод өөрийгөө буудаж нас барсан байсан. Тэгэхээр нь хэргийг нь хав дарчихсан юм билээ. 

Ингэж нөхөр маань 40 гаруй жил зовж амьдарч байна. Бэлхүүснээсээ доош ямар ч мэдээгүй, өтгөн шингэнтэйгээ холилддог. Гаднаас нь харахад хүн мэдэх аргагүй болсон. 

Бид 2019 оноос хойш хуулийн байгууллагад хандсанаар 2022 оны есдүгээр сард "Төрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон байна" гэсэн гурван шатны шүүхийн шийдвэр гаргуулж аваад байж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.