СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-21

Ажил хийдэггүй цалин авдаг хүмүүсийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдэгдэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд "Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан. Бүрэн эрхт төлөөлөгч нь, компанид үүсээд байсан зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилгоор эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж сахилгын зөрчил гаргасан, албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлэн стратегийн ач холбогдол бүхий орд газраас хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах гэрээ байгуулсан, компанид санхүүгийн бодит хохирол учруулсан, ямар нэг.

Дээрх маргаанууд нь хууль хяналтын байгууллага болон иргэний хэргийн шүүхийн шатанд хянагдаж, ажил олгогчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн шүүхийн эцсийн шатны шийдвэрүүд гарсаар байна.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь асуудалд нухацтай хандалгүйгээр, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогдсон хүмүүсийн хамт мэдээлэл хийж, тэднийг хамгаалж нэгдсэн нь,

Иймд бодит байдалд нийцээгүй, мэдээллийн эх сурвалжийг судлахгүйгээр олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг залруулах зорилгоор хэвлэлийн хуралд оролцсон хүмүүст холбогдох мэдээлэл болон зарим шүүхийн шийдвэрийг хавсаргав" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.