СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-21

“Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр” дахин зарлагдлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр” дахин зарлагдлаа

Нийт 20 залуу мэргэжилтэнг сонгон шалгаруулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) болон МАА-н ЭЗЭН төслийн хэрэгжүүлэх нэгжид хувиарлан мэргэшүүлэх болно.

“Залуу мэргэжилтэн хөтөлбөр”-т хамрагдсанаар:

-Өөрийн мэдлэг, ур чадварыг практикт ашиглах

-Мэргэжлээрээ өсөн дэвжихэд туслах сэдвүүд болон төслийн удирдлага, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах

-Ажлын байран дээр удирдан чиглүүлэх зөвлөх /ментор/ болон өдөр тутмын үйл ажиллагаанд туслах /супервайзер/-уудын удирдлагаар мэргэжлийн ур чадвараа ахиулах

-Гэрээний хугацаанд өрсөлдөхүйц цалин урамшуулал авах боломжтой.

Сонирхож байгаа залуус 2023 оны 11-р сарын 30-ныг хүртэл өргөдлөө ЭНД дарж өгнө үү.

Залуу мэргэжилтэн хөтөлбөрийн анкет болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж, эсвэл Улаанбаатар, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Парк плэйс оффис, 602 тоот, Утас: 70104041, 70104042 хаягаар авна уу.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.