СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-21

Бээжингийн зам харилцааны их сургуультай ЗТХЯ хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өчигдөр /2023.11.20/ БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн орлогч захирал Зин Тао болон холбогдох албаныхантай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарынхаа хүний нөөцийг дунд, ахлах ангиас нь бэлтгэж, гадаад, дотоодын их сургуулиудад тэтгэлэгтэй суралцуулахад онцгойлон анхаарч хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны намрын улирлаас 42 монгол оюутан Бээжингийн Зам, харилцааны их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаж буй.
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бээжингийн Зам, харилцааны их сургууль хооронд 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчилж, илүү өргөжүүлэх, хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван улсын тээврийн коридороо өргөжүүлэн, хөгжүүлэх зорилтын хүрээнд хамтарсан хөтөлбөр бэлдэж, оюутнуудаа илүү хөрвөх чадвартай мэргэжилтэн болгон бэлдэх, мөн багш, оюутны солилцооны хөтөлбөр зохион байгуулж, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээний судалгаа, бүтээл хийж, оюуны бүтээлүүдийг нь үр дүнд хүргэж бүтээн байгуулалтууддаа ашиглах, одоо суралцаж буй оюутнуудын дотуур байрны төлбөрийг тодорхой хувиар хөнгөлж өгөхийг хүсэв.

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, цаашид оюутнуудыг дотуур байрны төлбөрөөс хөнгөлөх зэрэг асуудалд шийдэлд хүрэхээр харилцан тохирлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.