А.Баяр: Дүүрэг орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг хөндөнө

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтарч төрийн цэргийн байгууллагад 20 жил тасралтгүй зүтгэж, бусдыгаа манлайлсан 032-р ангийн ахлах ахлагч Д.Өлзий-Оршиход дүүргийн 34-р хороонд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр, хашаа, гэх мэт амьдралын анхан шатны хэрэгцээг шийдвэрлэж өглөө.

Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ "Дүүрэг орон нутаг гэр гардууллаа гээд ярихаар хүмүүст их жижигхэн ажил хийсэн юм шиг санагдах байх. Гэхдээ энэ ажлыг хийхийн тулд Д.Өлзий-Оршихын хамт олноос эхлээд дүүргийн ИТХ-ын ажлын алба гээд хүн бүр нэгдэж хашаа, гэрийг нь барьж сэтгэлээ шингээж хийж өгсөн гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ер нь цаашид дүүрэг орон нутагт ажиллаж байгаа төрийн бүх шатны байгууллагын алба хаагчдын тулгамдсан хамгийн чухал асуудал болох хүний анхан шатны хэрэгцээ орон байр, орон сууцны асуудлыг шийдвэрлэж чадвал төрийн бүтээлч дээшилж, бүтээмж сайжирна. Тиймээс энэ чиглэлийн асуудлыг Хурлын даргын хувьд шат шатанд нь хөндөж тавих болно" гэлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

402038804 733512441971973 8462515358307392112 n

402183944 733512595305291 8238958682836675557 n

402502701 733512585305292 5268409009978788060 n

402876433 733512475305303 3904342365083775107 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.