СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-11-16

Лондонг байлдан дагуулах “Монгол хаан”

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Монголчуудын  байлдан дагуулалт, их түүхийн эхлэл. Цаг хугацааны шуурганд элэгдэж, балраагүй Монголын түүх. Хаан байх, эцэг байх, хүн байхын утга учир Арчуг хаан.

Энэ түүхийг тэртээ 1998 онд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бидэнд “Тамгагүй төр” жүжгээр бичиглэж үлдээсэн юм. Монголын театрыг эзэгнэж, найруулагчдын чансаа, ур ухааныг сорьж ирсэн энэхүү бүтээлийг хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд “Херо” энтертайнмент, Б.Баатар найруулагч шинэчлэн тавьсан билээ.

Тэгвэл энэхүү бүтээл маргааш дэлхийн урлагийн охь болсон АНУ-ын Лондон мужийн "Колизей" театрт "The Mongol Khan" нэртэйгээр олон улсын үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

Эхний хоёр өдрийн тасалбар дууссан

Монголчууд үнэн түүхтэй ард түмэн. Морин дээрээсээ дэлхийн талыг эзэгнэж, их эзэнт гүрэн, хүчирхэг армийг байгуулж, дэлхийд ноёрхлоо тогтоож явсан тэртээх он жилүүдийн байлдан дагуулалт, сүр хүч үргэлжилсээр байгаа билээ.

Тиймээс ч түүхийн хуудсанд мөнхөрч үлдсэн суу алдрыг “Тамгагүй төр” Монголын театрын тайзнаа авчирсан бол өдгөө тэд мориныхоо хурдаар дөрөө нийлүүлэн дэлхийд Монголын түүхийг тамгалахаар ийнхүү Лондонд очоод байна.

"The Mongol Khan" жүжгийн уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Лондон хотод болсон "The Lord Mayor's" шоунд оролцсоноор олон улсын хэвлэлийн анхаарлын төвд орсон юм. Манай уран бүтээлчид “Өв” брэндийн монгол дээлээр гоёж, төв гудамжаар морьтой явахад тааралдсан хүн бүр баяр хүргэж, зургаа авахуулж, талархал илэрхийлж байсан нь бахархмаар. Энэ бол Монголын театрын урлагийн ертөнцөд тод томруунаар бичигдэж үлдэх чухал үйл явдал билээ.

Учир нь манай театрын уран бүтээлчид 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн театрт жүжиг тоглож байсан удаагүй. Тиймээс ч онцгой ач холбогдол өгч байгаа нь дамжиггүй. Жүжиг маргааш нээлтээ хийж, 15 өдрийн турш тоглогдох юм. Тэгвэл одроогийн байдлаар жүжгийн эхний хоёр өдрийн тасалбар дууссан гэж цахим борлуулалт хариуцаж буй https://londoncoliseum.org/ хуудсанд мэдээлжээ.

Тэгвэл Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн тухай Английн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар мэдээлэл гарч буй тухай тоймлон хүргэе.

"Монгол Хаан"-д тавтай морил

Өдөр бүр 1.1 сая хувь хэвлэгддэг "London Evening Standard" сонинд Их Британийн "Колизей" театрт энэ сарын 17-нд нээлтээ хийх "The Mongol Khan" жүжгийн тухай нийтлэлч Вики Жэссоп ийнхүү бичжээ. Тэрбээр Монголд ирж, "Тамгагүй төр" буюу олон улсад "The Mongol Khan" нэрээр гарч буй шилдэг бүтээлийг үзэж сонирхсон байна.

-Акробатчид, хөөмийчид болон Шекспир... Лондонд ирсэн хамгийн галзуу хийгээд цоо шинэ бүтээл болох "Монгол Хаан"-д тавтай морил. Монголын хамгийн том театрын тоос шороотой шаланд яг л ид шид оршин буй мэт. Ил гарсан утаснаас эхлээд хуучирсныг нь илтгэх театрын даруухан барилга дотор гайхалтай сүрлэг хувцасласан жүжигчид ээлжээ хүлээн зогсох бөгөөд гялалзсан даавуугаар чимэглэсэн хувцас бүхий эмэгтэй толгойдоо титэм мэт малгай өмсөн, камерын өмнө инээмсэглэн зогсоно. Түүний ойролцоо өлгүүрт үзэсгэлэнд л ашиглагдахаар гоёмсог хувцас өлгөөтэй байх аж.

Монголын тал нутгаас Лондоны "Колизей" театрыг зорин ирж, хоёр долоо хоногийн турш тоглох болсон "Монгол хаан" жүжгийг үзэхээр зорьж очсон надад жүжигчдийн бие халаалтаас эхлээд бүх үзүүлбэр нь сэтгэл татам, түүнд автам байв. 

Акробатчид биеэ гайхалтай хэлбэрт оруулж, цамхаг мэт давхралдан, сэтгэл хөдлөлийг дүрслэн үзүүлэв. Нэгэн чинээлэг, нөмрөгтэй эр тайзан дээр гартаа хутга барин гарч ирлээ. Тэр яг л цуст өшөө авахад бэлэн алхана...  Жүжиг бүхэлдээ "Араатны хаан арслан"-г "Лир хаан"-тай хослуулсан мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Тус жүжгийн найруулагч Херо Б.Баатар бидэнд  "Энэ жүжиг бодит амьдрал дээр болсон үйл явдал биш, зохиомол түүх. Тус жүжиг харьцангуй сонгодог төрөлд тооцогдох бөгөөд олон хүмүүс энэ гайхалтай бүтээлийг Монголын Шекспир гэж нэрлэдэг" хэмээн хэлэв... гэж жүжиг үзсэн сэтгэгдлээ нийтэлжээ.

Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг алс холын Лондоныг зорихоосоо өмнө эх орондоо 150 удаа тоглож, рекорт тогтоогоод байгаа билээ. Жүжиг Арчуг хаан хоёр хатантай байх бөгөөд  хатад нь нэгэн зэрэг түүнд хүү төрүүлж өгчээ. Энэ зуурт бусармаг этгээдүүд хөвгүүдийг хооронд нь солих бөгөөд үүнээс үүдсэн урвалт, ан цав үүсэж, эзэнт гүрний ирээдүйн төлөөх тэмцэл өрнөдөг билээ.

Найруулагч Б.Баатар жүжгээ "Үндэсний онцлогоо хадгалж үлдэх, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, дэлхийд юу санал болгож чадахаа харуулах гэсэн бидний анхны оролдлого" гэж тодотгосон нь бий.

Тасалбар 60-230 мянган төгрөгийн үнэтэй

Харин Лондонгийн урлагийн тухай мэдээлэл түгээдэг https://www.standard.co.uk сайтад “Монгол хаан” жүжгийн тухай мэдээлэл нийтэлжээ.

Монгол бол Орос Хятад гэх хоёр том гүрний дунд байдаг жижиг улс. Театрын хөгжлийн хувьд олон жилийн түүх байхгүй. Гэвч “Монгол хаан” жүжиг нь үндэсний онцлогийг шингээсэн гайхалтай бүтээл. Тус жүжигт хоёр мянга гаруй жилийн өмнөх Монголын эзэнт гүрний түүхийг өгүүлэх юм. Энэхүү бүтээлийг монголчуудын Хүннү гүрний уламжлалт нүүдэлчин соёлоос сэдэвлэсэн гэдгээрээ онцлог. Жүжгийг бүжиг болон гоёмсог хувцас хэрэглэлээр амилуулжээ.

“Монгол хаан” жүжгийг үзсэнээр Монголын эзэнт гүрний түүхийг илүү мэдэж болно. Тус жүжгийн найруулагч нь Б.Баатар. Тэрбээр энэхүү жүжигт урлагийн бүхий л төрөл багтсан гэж онцолсон. Монголын театрын уран бүтээлчид ийнхүү анх удаа Лондонд 70 хүний бүрэлдэхүүнтэй иржээ” хэмээн нийтэлжээ. “Монгол хаан” жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаараад монгол мөнгөөр 60-230 мянган төгрөгийн хооронд байгаа аж.

Сонирхуулахад, Өвөр Монголд "The Mongol Khan" жүжгийг гаргахыг хориглосон тул цаашид тус жүжгийг Монголд болон Лондонд үзэхээр ирсэн өвөрмонголчуудад уран бүтээлчдийн зүгээс 20 хувийн хөнгөлөлт олгохоор болжээ.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (21)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эб
5 сарын өмнө
96.241.248.132

Хөөе сайхан мэдээ боловч наад АНУ-ын Лондог мужад гэж бичсэн чинь арай л байна шүү. Бас уран зохиол уу хараад засаачэээ

Эб
5 сарын өмнө
96.241.248.132

Хөөе сайхан мэдээ боловч наад АНУ-ын Лондог мужад гэж бичсэн чинь арай л байна шүү. Бас уран зохиол уу хараад засаачэээ

Солгой
5 сарын өмнө
103.212.119.58

Сайхан бна залуулт амжильт

Зочин
5 сарын өмнө
202.126.88.94

Монголоо дэлхийд таниулж, монголчуудыг харах ертөнцийг өөрчилж яваа мундаг залуустаа амжилт хүсье. Та нараараа бахархаж байна.

Зочин
5 сарын өмнө
66.181.182.156

Сайн байна уу Чойжилсүрэнгийн Гантулга гуай, аргагүй л английн сонинуудад бичсэнчлэн 2 их гүрний хооронд байдаг дорой жижиг улс гэдэг нь таны нийтлэл доорхи АНУ -ын Лондон мужыг мөн Коллисей театрыг нь Google-ээс хайгаад олсонгүйгээр давхар батлагдаад байх шиг. Ичмээр юм аа !!!!

Ганбуш Гаэ-Од
5 сарын өмнө
202.55.188.34

Шинэ түүх бичилцэх аугаа үйлд нэр бие оролцонр гэдэг их хувь зохиол Хүндэтгэн талархья! Баярлалаэ Та бүхэндээ АМЖИЛТ*

Пүүжээ
5 сарын өмнө
103.57.94.243

Сайхан байна.Бүгдэд нь амжилт хүсье.

Зочин
5 сарын өмнө
202.55.188.115

Амжилт хүсье Соёлын яам сайд Ч.Номингийн зүтгэл их байгаа байлгүйдээ

нараа СТӨ
5 сарын өмнө
64.119.31.25

Амжилт залуусаа

Алимаа
5 сарын өмнө
202.126.88.140

Нэг үзсэн ч дахин үзэхийг хүсдэг гайхалтай бүтээл

Зочин
5 сарын өмнө
113.199.27.36

Маш гайхалтай бна манай жүжигчид мундаг шүү амжилт

AHУ ын
5 сарын өмнө
202.126.89.62

iim l shn garuud medee bicheed suuj baigaa gej bodhoor l

Зочин
5 сарын өмнө
139.5.219.165

Эх орноо дэлхийд таниулах их үйлс бүтээж яваа залуучууддаа баярлалаа. Амжилт хүсье!!!

Зочин
5 сарын өмнө
59.153.112.70

АНУ-н Лондон мужид гэж хэлье гэж хэлэв үү хэл чинь хальтраад хэлчив үү. Дунд сургуулийн хүүхэд ч мэдэх зүйлийг????!!!! Янзын нөхөр вэ нэ чинь харин!

Наагий
5 сарын өмнө
66.181.161.224

гоё юмаа,бид бас дэлхийд үзүүлэх сайхан бүтээлтэй л юм бн. амжилт

Зочин
5 сарын өмнө
202.126.89.75

хувцас нь нэлдээ улаан байгаа нь ер таалагдаагүй. улаан бол хятадын өнгө

Zochin
5 сарын өмнө
164.127.220.122

Mundag bna amjilt ... neg yum asuuye jujigee Angild angil hel deer tavisan yumuu? Uuchilaarai medehgui bolood asuusan yum shuu Mongoloor yariad bval buren oilgohgui bh

e mc
5 сарын өмнө
66.181.178.132

Ene tgd mongol heleer jvjheer anglichuud yaj oilgph ymbe

Зочин
5 сарын өмнө
66.181.160.79

Amjilt2

Зочин
5 сарын өмнө
59.153.112.153

америкад лондон муж байдаг гэж огт дуулаагүй юм бна. Хүмүүсд мэдээлэл өгөх гэж байгаа юм бол бичсэнээ эргэж нягтлаач

Зочин
5 сарын өмнө
128.14.65.229

@66.181.182.156 googlees yu gej haisan yum bol doo zailuul. The London Coliseum is known as the “second” opera house in London, familiar mostly to local audiences. It is the opposite to the Royal Opera House in every way – from the atmosphere, to the language of performances, to the architecture.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.