Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай зодоглоно
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр болно.
Тус барилдаан Монгол бөхийн өргөөнд 13:00 цагт эхэлнэ.Өнөөдрийн барилдаанд зодоглохоор Улсын аварга Оргихын Хангай, Улсын гарди Өлзийтогтохын Бат-Орших, Цэдэнсодномын Бямба-Отгон, Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.