П.Сайнзориг: Баригдаагүй метроны буудлыг 30 жилээр өмчлүүлсэн байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: 

-Хууль батлуулахын тулд зохиомол түгжрэл үүсгэсэн гэж яриад яваа хүмүүсийг өрөвдөж байна. Улаанбаатарчуудын тулгамдсан асуудал дээр санаатай үйлдэл гаргана гэж байхгүй.

Тээврийн цагдаагаас өгсөн мэдээллээр зам дээр нэлээд хэмжээний осол гарсан болон бусад шалтгаан нөхцөлөөс болж замын ачаалал нэмэгдсэн. Түгжрэл бууруулах төслийг өнгөц байдлаар хармааргүй байна. Гэрлэн дохиотой уулзваруудыг багасгах асуудал яригдаж байна. Хууль батлагдаад шууд төлбөртэй бүс тогтоогдох бус, эхлээд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хуваарийн дагуу явдаг байх, төвлөрсөн авто зогсоолууд бий болсны дараа төлбөртэй бүсийн асуудал яригдана.

. Манай улсаас тавьж буй техникийн тодорхойлтод нийцсэн автобус үйлдвэрлэгч компаниуд оролцох байх гэсэн найдлага байна. Үлдсэн хөрөнгөнд доод тал нь 600 автобус авна. Ингээд ирэх оноос 1200 автобус үйлчилгээнд явуулах тооцоотой байна. Нийслэлийн тээвэр дээр явж байгаа чиглэлийн маршрутыг тогтоодог хувилдааныг зогсоох ёстой. Таваншар-Офицер-Шархад хүрдэг маршрутыг тодорхой компаниуд тогтоолгож аваад явж байна.

Өдөрт 1000 төгрөг, долоо хоногт 6000 төгрөг төлөөд хэдэн ч зорчилт хийж болохоор боломжуудыг судалж байна.

. Ийм хариуцлагагүй байдлаар олон нийтийн өмчийг 30 жилээр нь сонгон шалгаруулалтгүйгээр өгчихсөн. гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.