Өчигдөр СХД-ийн төмөр замын гармаар 28 удаа галт тэрэг явж өнгөрсний улмаас түгжрэл үүссэн гэв
Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр Нийслэл хотод тэг зогсолт болж, авто замын түгжрэл дээд цэгтээ хүрэв. Уг түгжрэлийн шалтгааныг ТЦА-наас тайлбарлажээ.
Улаанбаатар хотод үүссэн түгжрэлийн улмаас 142 байршилд зохицуулалт хийжээ. Харин ачаалал үүссэн шалтгаан нөхцөл нь:
- СХД-ийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.
- БГД Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
- Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
- ХУД-ийн ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна.
Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.