Шуурганаар амиа алдсан иргэдийн ар гэрт таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумдад ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумдын Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүч дайчлах зэргээр мэргэжил аргазүйн зөвлөгөөг өгч ажиллаж байгаа юм.

Мөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид цасанд хаагдсан зам, гарцыг нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг аймаг, сумдын онцгой комисстой хамтран зохион байгуулж байна.

Лүн суманд энэ сарын 4-ний өдрийн 05:30 цагт орсон цас 11 цаг үргэлжлэн, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн шуурганд төөрсөн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 16 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь эрсэдсэн. Урьдчилсан байдлаар 785 бог, 35 бод мал хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учраад байгааг мэдээллээ.

Улсын онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай байгаа түлшний дэмжлэг үзүүлж байна. Мөн  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

viber image 2023 11 08 05 24 03 367 7c6ccy4tbx9yncurpxu17y5b95hosx1ccz2pk67px6o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.