Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2023 оны А/26 тоот тушаалаар Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 6 дугаар баг, Шивэртийн рашаан сувиллын цогцолбор хаягт байршилтай зочид буудлын, сувиллын, үйлчилгээний зориулалттай нийт 2672 м.кв талбай бүхий 3 үл хөдлөх хөрөнгө, Архангай аймгийн Батцэнгэл сум Дэл багийн хоршооллын нутаг дэвсгэрт байршилтай, үйлчилгээний зориулалттай 6.5 га талбайтай эзэмших эрхтэй газрын хамт дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга
Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 6 дугаар баг, Шивэртийн рашаан сувиллын цогцолбор хаягт байршилтай 864 кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 900 мкв талбайтай, сувиллын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 908 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Архангай аймгийн Батцэнгэл сум Дэл багийн хоршооллын нутаг дэвсгэрт байршилтай, үйлчилгээний зориулалттай 6.5 га талбайтай эзэмших эрхтэй газар.
2. Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлага худалдаа болох хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт.
Дуудлага худалдаа болох газар: Хаяг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /15160/ С.Данзангийн гудамж 4а, Татварын ерөнхий газрын 3 давхрын хурлын танхимд.
Худалдах анхны үнэ: Нийт 2672 м.кв талбай бүхий 3 үл хөдлөх хөрөнгийг 6,5 га газрын хамт 1,121,096,740.0 (Нэг тэр бум нэг зуун хорин нэгэн сая ерэн зургаан мянга долоон зуун дөч) төгрөг.
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 112,109,674.0 төгрөг.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулах данс: Хүлээн авагч байгууллага: Татварын ерөнхий газар
Хүлээн авагч банк: Төрийн сан
Дансны дугаар: 100900011358
Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллага нэр/,регистрийн дугаар
3. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлага худалдаан оролцох хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цаг хүртэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /15160/ С.Данзангийн гудамж 4а, хаягт байрлах Татварын ерөнхий газрын 203 тоот өрөөнд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
4.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийг дуудлага худалдаа явуулах зар дээр заасан хаягт очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Татварын ерөнхий газрын
11-328791, 99914039, 94948601 дугаарын утсаар болон https://www.facebook.com/TomTatvarTulugch, https://mta.gov.mn/inspection/auction цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /15160/ С.Данзангийн гудамж 4а, хаягт байрлах өөрийн байр
Холбогдох утасны дугаар: 11-328791, 99914039, 94948601
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.