ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Татварын улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх арга зүй, практикт суралцуулах сургалт боллоо.

Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газар, Том татвар төлөгчийн газар болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбоотой хамтран “Олон Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, татварын улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” зорилгоор Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, Нийслэлийн татварын газар, дүүрэг, аймгийн нийт 54 татварын улсын байцаагчийг оролцуулан “Хил дамнасан ажил гүйлгээний татвар ногдуулалт, түүнд хяналт тавих”, “Үнэ шилжилтийн тайлан хүлээн авах, баталгаажуулалт”, “Мэдээлэл харилцан солилцох арга зүй”, “Гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцох, МУ-аас хянадаг гадаадын ААН-ийн татвар ногдуулалтад хяналт тавих” сэдвээр сургалт зохион байгуулав.

Тус сургалтад ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Аюушжав, Д.Батжаргал нар оролцов.

396922825 739163334906659 7343734168968281764 n

396924873 739163394906653 6019809108278644774 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.