СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-11-07

Хүнсний барааны үнэ 14.7 хувиар өсчээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ аравдугаар сард инфляцын төвшин 9 хувьтай гарчээ.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 6.7 хувь, өмнөх сараас 0.3 хувь өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Өссөн шалтгааныг задалж үзвэл:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.9,
  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.