СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-07

Н.Мэндбилэг: Ерөнхийлөгчийн талаар мийм пост хийгээд хувийн аккаунтаа алдсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Үүрэн телефоны "Юнител" компани иргэн Н.Мэндбилэгийн гомдолд хууль бус хариу үйлдэл гаргаж, олон нийтийн эрхэд халдсан болон хүний эрх зөрчигдсөн хэмээн дараах мэдээллийг хийв.

Иргэн Н.Мэндбилэг: 

-Би долоодугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн талаар мийм пост өөрийн хувийн цахим хуудастаа оруулсан. Гэтэл наймдугаар сарын 9-ний өглөө миний дугаарыг ашиглан цахим хаяг руу минь нэвтэрч, мэйл хаяг сольж, нэвтрэх нууц үг сольсноор хаягаа алдсан. Би “Юнител”-ийн дугаар ашигладаг бөгөөд тухайн үед өөрт байсан.

Би тухайн постоос болсон гэж таамаглаад, “Юнител” компанид өргөдөл гаргасан. Хариу тайлбарт "Биднээс шалтгаалсан зүйл байхгүй" гэсэн. Хэн миний хувийн хуудас руу нэвтэрч, пост устгасан нь тодорхойгүй. Иргэний үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боогдуулсан үйлдэл далдуур бий болж байна гэж хардаж байна. Энэ асуудлаар ХЭҮК болон бусад байгууллагад хандана гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.