Төрийн албаны зөвлөлийн тайланд дурдсанаар төрийн албан хаагчдын тоо 225200 хүрсэн байна. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн дүнгээр төрийн албан хаагчийн тоо, төсвийн байгууллагын тоо жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй гарчээ.
Монгол Улсын хүн 2010 онд 2 сая 760 мянга, төрийн албан хаагчдын тоо 155,7 мянган байсан бол жил бүр өссөөр одоогийн байдлаар төрийн албан хаагчдын тоо 225.2 мянга болж, 70 мянгаар нэмэгдсэн байна. Төрийн албан хаагчийн нийт хүн амд эзлэх хувь 6.5 байна.
Төрийн албан хаагчдын жилийн дундаж өсөлт 3,0 хувь байгаа бол хүн амын тоотой харьцуулахад 0,2 хувийн өсөлттэй байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын 2020 - 2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн албыг цомхон болгохоор тусгагдсан ч энэхүү зорилт хангагдаагүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.