СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-07

What3words буюу гурван үгт хаягийг “E-Mongolia”-гоос илгээдэг болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Гэмт хэрэг зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж”-ийн дуудлага, мэдээлэл өгөхдөө өөрийн хаяг байршил, байгаа газраа хэлж мэдэхгүй тохиолдолд “E-Mongolia” аппликэйшны нэмэлт цэс дотор байрлаж байгаа “Яаралтай түргэн тусламж дуудах” цэс дээр дарснаар өөрийн байршлын гурван үгт хаягаа хялбархан тогтоох боломжтой болжээ.

Энэхүү систем нь дэлхийн газрын гадаргууд гурван метрийн хэмжээтэй торлол үүсгэн тухайн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй гурван үгээр хаягжуулсан байдаг.

Өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд “E-Mongolia “аппликэйшныг ашиглан өөрийн  байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой.

“E-Mongolia” аппликэйшныг татаж суулгаагүй тохиолдолд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс иргэн тань руу тусгай холбоос мессежээр илгээнэ. Илгээсэн  холбоосыг дарснаар өөрийн байгаа байршлын 3 үгт хаягийг утаснаасаа харж, дуудлага хүлээн авагчид хэлснээр таны байршлыг тогтоох боломжтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.