СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-06

Дөрөвдүгээр сарын нэгнээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хоёр асуудлаар хуралджээ. Хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл өгч байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-Төсөв дээр авах арга хэмжээнүүд байгаа. Тэтгэврийн хэмжээг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Гэхдээ энэ 10 хувь гэдэг нь харьцангуй бага байна. 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадуудад 55 мянган төгрөг нэмэгдэхээр байна. Иймд Ерөнхий сайд санал болгосноор энэ тоог 100 мянган төгрөг байх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд бүлэг дээр энэ шийдвэрийг дэмжсэн. Эх үүсвэрийг нь олох ажлын хэсэг байгуулагдсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.