СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-05

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Онцгой байдлын байгууллагаас өнгөрсөн өдрүүдэд орсон цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон гэх 19 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 25 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж байна. 

Онцгой байдлын байгууллагад цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 3-4-ний өдрүүдэд малдаа яваад төөрсөн, сураггүй болсон нийт 19 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.

Тодруулбал, Архангай, Ховд, Увс, Завхан, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 17 суманд 26 иргэн сураггүй болсон.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 25 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.