СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-05

Цасан шуурга зүүн чиглэлд шилжиж, баруун чиглэлийн даваанууд нээгдлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Өнөөдөр өглөөний /2023.11.05/10:00 цагийн байдлаар Говь-сүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн нутгаар үүлэрхэг, зарим хэсгээр нойтон цас орж байна.

Бусад нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

1. Олон улс, улсын чанартай А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын Загастайн даваа, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн авто замын Ганцын давааны цасыг цэвэрлэж хөдөлгөөнийг нээсэн бөгөөд авто замаар зорчих тэврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зам хариуцагч “Завхан АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсгүүд ажиллаж байна.

2. Улсын чанартай А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам хэсэгчилсэн цасан бүрхүүлтэй Шарт, Бумбатын даваа халтиргаа гулгаатай байна. 

Шартын давааны км118-123 хооронд автогрейдэр- 1, цас арилгагч Камаз-1, үйлчилгээний машин-1, ИТА-1, жолооч-2, замчин-4 ажиллаж байна.

Харин Бумбатын давааны км92-99-ийн хооронд авто ачигч-1, үйлчилгээний машин-1, жолооч-2, замчин-3 тус тус замын аюулгүй байдлыг ханган цасыг механизмаар түрж цэвэрлэн давс цацан ажиллаж байна. Хариуцагч "Өвөрхангай АЗЗА" ТӨХК. 

3. А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын 35,2км-ээс 65,4км, А0101 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан 30.4-35.2км-н хооронд замын зорчих хэсгийн цасыг автогрейдерээр хусалт хийх ажил, Улаанбаатар-Чойр чиглэлийн 30-65км-н хооронд зорчих хэсгийн цасыг цас шүүрдэгч машинаар хусалт хийх ажил хийгдэж байна. Хариуцагч "Налайх АЗЗА" ТӨХК.

4. А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 80км-87км-ын хооронд цасаар шуурч зорчих хэсгийн нэг тал хунгаралсныг авто ачигчаар хусаж цэвэрлэх болон бодис цацах ажил хийгдэж авто замын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хариуцагч "Багануур АЗЗА" ТӨХК.

5. Төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.