СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-03

“Өргөө” кино театрыг талбайгаа чөлөөлөхийг IT паркийн ажилтнууд шаардаж, жагслаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Мэдээлэл технологийн үндэсний паркийн удирдлагууд “Өргөө” кино театраас өөрсдийн талбайгаа чөлөөлж авах асуудлаар жагсаал зохион байгуулж байна. “Өргөө” кино театрыг өнөөдрөөс талбайгаа чөлөөлж өгөхийг шаардаж буй ажээ. Энэ асуудлаар Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа мэдээлэл өглөө.

Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа:

-Мэдээлэл технологийн үндэсний паркийн ажилтан, салбарын төлөөлөл цугларсан байна. Мэдээлэл технологийн үндэсний парк нь мэдээлэл технологийн гарааны бизнесийг бойжуулах, салбарын хүний нөөцийг бэлдэх чиг үүрэгтэй аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Төрийн жишиг үнээс маш доогуур үнэлгээтэй байгаа. Би энэ талаар энэ оны дөрөвдүгээр сард хэлж байсан. Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа салбарын бус байгууллагуудыг гаргах ажлыг зохион байгуулж байгаа. Гэтэл “Өргөө” кино театр нь талбайгаа хүлээлгэж өгөхгүй байна. Хамгийн гол нь манайхаас түрээсэлчихээд цааш нь давхар түрээсэлж, дундаас нь их хэмжээний ашиг олдог нь тодорхой боллоо. Шаардлага тавих үед их хэмжээний мөнгө өмнөөс нэхэмжлэх асуудал гардаг.  

Монгол улс уул уурхайн бус экспортыг дэмжих хүрээнд мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Гэтэл Үндэсний паркт нь шал өөр чиглэлийн байгууллага бүхэл бүтэн 12 жил хямд үнээр түрээсэлж байгаа нь мэдээлэл технологийн салбарын хөгжлөөс хойш татаж байгаа явдал юм. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд олон зуун залуус бизнесээ хөгжүүлж, мэдээлэл технологийн салбарт хувь нэмрээ оруулж болох байсан. “Өргөө” кино театраас болоод маш их боломжийг алдсан  гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.