Энэ оны эхний 10 сарын байдлаар нийслэл хотод 2000 гаруй хүн угаарын хийнд хордсон байна. Харамсалтай нь тэдний 54 нь угаартаж нас баржээ.
Нийслэлийн гэр хороололд 200 мянга орчим өрх амьдардаг. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хамгийн олон иргэн угаарын хийнд хордсон байна. Энэ нь гэр хорооллын айл өрх олон, агаарын бохирдол өндөртэй холбоотой аж.
Угаарын хийнд хордохгүйн тулд яндангаа тогтмол хөөлөх, угаарын хийн мэдрэгчийг айл өрх бүр гэртээ тавихыг мэргэжлийн байгууллага анхааруулж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.