17 настай хүүхэд машин жолоодож яваад амиа алджээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 10-р сарын 21-ний өдрийн үүрээр зам тээврийн ноцтой осол бүртгэгджээ. Аймгийн цагдаагийн газраас ослыг шалгахад Тоёота приус маркийн автомашиныг жолоодож явсан 17 настай эрэгтэй хүүхэд амиа алдаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 17 настай хүүхэд гэмтжээ.

Гэмтсэн хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Тухайн осолдсон хүүхдүүд Мөнххаан сумын харьяат байсан гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Иргэд жолооч нар та бүхэн насанд хүрээгүй болон жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн түлхүүрийг насанд хүрээгүй хүнд шилжүүлэхгүй байх, хөдөлгөөн эхлэхдээ тухайн орчныг шалгах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.