СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХХБ-ны тусгай дугаарын үйлчилгээнд 9 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Худалдаа, хөгжлийн банкны мэдээлэл, лавлагааны 1900-1977 тусгай дугаарын үйлчилгээний үнэ тарифтай холбоотой иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийж, 2302000257 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулжээ.

Нэмүү өртөгт /1900****/ mусгай дугаар эзэмшигч нь лавлах үйлчилгээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 74 тоот тушаалаар батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам” болон "Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага" MNS 6366:2013 Монгол Улсын стандартыг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй байдаг. 

Тусгай дугаар эзэмшигч нь тусгай дугаарын лавлах үйлчилгээнд холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид заавал мэдэгдэх, энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар өөрөөр хэлбэл “автомат хариу өгөгч” ажиллаж байх хугацаанд хэрэглэгчийн дугаараас төлбөр тооцохгүй байхаар дээрх журам, стандартаар зохицуулсан байна.

Гэвч “Худалдаа, хөгжлийн банк” ХК нь нэмүү өртөгт 1900-1977 тусгай дугаараар үзүүлж буй лавлах үйлчилгээнд холбогдох журам, стандартыг мөрдөж ажиллаагүйгээс тус үйлчилгээ нь хэрэглэгчийн хүсэл, зорилгыг хангаагүй, хэрэглэгч бодитоор үйлчилгээ аваагүй боловч дуудлага хийхэд “автомат хариу өгөгч” ажиллаж, энэ хугацаанд тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлага хангаагүй зөрчилд тус банканд 9.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээ авахуулахаар эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгаварыг өглөө.

Бусад банкууд нь лавлах үйлчилгээндээ тухайн үүрэн операторын энгийн тарифтай 1800**** тусгай дугаар ашигладаг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.