СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бохирын цооногт хоёр эмэгтэй унаж амиа алдав

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 сарын өмнө

Зам тээврийн осол болон иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж өнгөрсөн амралтын өдрүүдэд цөөнгүй хүн золгүй тохиолдлоор амиа алджээ.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг компанийн бохирын цооногт хоёр эмэгтэй унаж амиа алджээ. Өвөрхангай, Дундговь аймагт оршин суух хаягтай, Ханбогдод ажиллахаар ирсэн 33, 51 настай эмэгтэйчүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван метр гүн бохирын цооног нүхэнд унаж нас барсан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараагийн нутаг, Дархан-Уул аймгийн Шарынгол сум руу салдаг уулзварт ачааны тээврийн хэрэгслийн хойноос суудлын автомашин мөргөж, хоёр хүн амиа алдсан осол энэ сарын 22-ны 22.50 цагийн үед гарчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зз
6 сарын өмнө
66.181.161.240

Эмэгтэй хүн архи ууж л байдаг.тэнэг юмдаа.хайран амь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.