"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-Өрнөх 15 настай хөвгүүнийг хүчирхийлсэн хэрэгт холбогджээ
Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг хууль сахиулах байгууллагынхан хойшлуулшгүйгээр цагдан хорьжээ.
Түүнийг насанд хүрээгүй хөвгүүнийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэж буруутгаж Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх заалтыг үндэслэн шалгаж буй гэнэ.
Хан-Уул дүүрэгт оршин суудаг 15 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар ээж нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу шалгаж эхэлсэн аж.
Г.Цог-Өрнөх фэйсбүүкт хуурамч хаяг нээж 15 настай хүүтэй танилцан, улмаар хууран мэхэлж автомашиндаа суулган Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт аваачин ёс бусаар бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт сэрдэгдэн хоригджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.