Хийлч Дээгий Урлагийн гавьяат зүтгэлтэн цолны мялаалгаа маш өвөрмөц байдлаар тэмдэглэж байна

Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэгийн Урлагийн гавьяат зүтгэлтэн цолны мялаалга өнөөдөр болж байна.

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэгийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан. 

Тэгвэл түүний Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолны мялаалга өнөөдөр болж байна. Тэрээр энэхүү тэмдэглэлт баяраа Налайх дүүрэгт байрлах Сайн Номуун хийд - Аялал Жуулчлалын Цогцолборт хийж байна. Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолны мялаалгаа маш өвөрмөц байдлаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа ирсэн зочдын олон нийтийн сүлжээнд байрлуулсан зургуудаас харж болно. 

Хийлч Ч.Дэлгэрцэцэг нь хийл хөгжмөөр “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар”, “Уран хасын вальс”, “Сэтгэлийн эгшиг”, “Жалам хар” зэрэг уран бүтээлийг шинээр найруулж үзэгчдийн хүртээл болгосон билээ. 

Мөн өнгөрсөн жил долоо дахь бие даасан тоглолтоо хийж, 22 жил урлагийн замналд хийж бүтээсэн бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж байсан юм.

31

4

394292756 3688770548020479 2519268036096529427 n

7

 

394535534 867351498284361 271922683024097480 n

393729442 867354088284102 4025325897105278975 n

393700662 867352181617626 5550870204641123031 n

394624518 867357281617116 2956218678318513703 n

21

5

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.