?LIVE: Ш.Адьшаа: Хэмнэж болох зардлуудыг танах ёстой
Төсвийн тухай хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Урьд өмнө нь байгаагүй том тэлэлттэй төсөв орж ирсэн. 25 их наядын орлоготой, 27 их наядын зарлагатай, хоёр их наядын алдагдалтай төсөв. Хүн амын орлогыг өсгөх, амьжиргааны түвшин, төгрөгийн ханшийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Дөрвөн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлнэ.
НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх асуудал дээр УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан мэдээлэлд Сангийн яам эсрэг байр суурьтай байгаа. Энэ бол урамшуулал бус татварын бодлогын асуудал. Сонгууль дөхсөн энэ үед буцаан өгнө гэдэг хэнд ч сайхан сонсогдоно. Харин арван хувийн татвараас таван хувийг нь буцаачихаар бусад эдийн засгийн асуудал маань яах вэ гэдгийг сайн тооцож судалж үзэх ёстой юм. Гэнэт татварын бодлогоо сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөх бодит нөхцөл байдал яг тулгарсан уу гэдгийг яг сайн бодолцож үзэх л хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.