?LIVE: М.Оюунчимэг: НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгохоос илүүтэйгээр сургууль, цэцэрлэг барих төсвийг нэмэх хэрэгтэй

Төсвийн тухай хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Засгийн газраас төсөв өргөн барихаас өмнө НӨАТ-ыг нэмэх ёстой гэх тооцоо судалгаагаа танилцуулах ёстой байсан. Яг төсөв хэлэлцээд эхэлсний дараа ийм асуудал яригдаад ирэхээр энэ их хэмжээний мөнгийг хаанаас хэрхэн бүрдүүлэх вэ, аль хөрөнгө оруулалтаа зарцаах вэ гэдэг асуудал үүсэж байна. Өнөөдөр НӨАТ-ыг нэмэгдүүлэх боломжтой юу гэвэл боломжтой. Гэхдээ төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр маш сайн тооцоо судалгаатай бүлгийн хуралдаан дээр холбогдох албаныхан хамтраад танилцуулж болно.

Аудитын дүгнэлтийг уншаад үзэхэд тэвчиж болох зардлууд байгаа юм. . Жишээлбэл, ХХААХҮ-ийн сайдын багцад хашаалалт гэдэг нэрээр 6.5 тэрбум төгрөгөөр зарцуулна гэж тусгасан. Энэ шаардлагагүй, тариалангийн тухай хуулийн 20.1.2-т заалтыг зөрчиж байна гэдэг дүгнэлтийг аудитын газраас гаргасан байна лээ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.