Д.Нямсамбуу: Д.Жавзандорж лхаарамбаас өөр сахилтай, эрдэмтэй лам олон бий
Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гандантэгчинлэн хийдийн захиргаанд гаргаад буй юм.
Түүний орны хүнийг хэн байх тухай таамаг энэ өдрүүдэд хөвөрч байна. Д.Жавзандорж лхаарамбыг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамбаар сонгоно гэсэн мэдээлэл гарч буй. Тэгвэл энэ талаар Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу дараах байр суурийг илэрхийлжээ.
Д.Нямсамбуу:
-Д.Жавзандорж лхаарамбаас өөр сахилтай, эрдэмтэй лам олон бий, ингэж бичиж болохгүй. Гэхдээ хамба ламын албаны тухайд, би өчүүхэн ч эргэлзээгүй, Жавзандорж ламыг л хамгийн сайн тохирно гэж мэднэ. Ээ дээ, мөн ч сайхан хуварга, эрдэмтэй, чадвартай лам шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.