НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар хэн юу хэлэв?

НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авч эхэлсэн. Богино хугацаанд олон мянган иргэний дэмжлэг аваад буй энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар эсрэгцээд амжсан нь өчигдрийн сонирхолтой сэдвийн нэг байлаа.  

Тэгвэл энэ сэдвээр судлаачид, хувийн хэвшлийнхэн хэвлэлээр болон нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлж байна.

Эдийн засагч Б.Лхагважав:

-НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх ёстой. Одоо иргэдэд НӨАТ-ын 20 хувь буюу орлогын хоёр хувийг нь буцаан олгодог. Үүнийг 30, 40, 50, 60 хувь болгон өсгөж, ялгавартай өгч болно.

Эдийн засагч, Новел группын ТУЗ-ийн дарга Д.Ангар:

-Үнэхээр татвар төлөөд тэр нь улсын хөгжлийн төлөө, иргэдийн тав тух, аюулгүй бдал, эрүүл мэнд, боловсролд зөв зүйтэй зарцуулагддаг бол өндөр татвар, өндөр НӨАТ төлөх нь хамаа алга. Гол нь . Тиймээс би НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг дэмжиж байна.

CEO клубын ерөнхийлөгч Б.Гантулга:

-. Эргээд бизнес эрхлэгч нарын орлогын бүртгэлжилт сайжирснаар урт хугацаандаа Татварын орлого бүрдүүлэлт сайжирна. Одоогийн ДНБ-ий 27%-тай тэнцэж буй далд эдийн засгийг ил болгоход иргэд өөрсдөө оролцоно гэсэн үг. Татвараас зугтсан нь хождог, төлсөн нь хохирдог тогтолцоо арилах, чөлөөт зах зээл, бизнесийн өрсөлдөөний орчин нэг болох алхам хийгдэнэ. Иргэдийн татварын ачаалал буурна.

Эдийн засагч, профессор Л.Оюун: 

-. Зүйрлэвэл, бид төрд өгсөн 10 төгрөгийнхөө тавыг нь авч байгаа учраас төсөвт ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл, төсөвт НӨАТ-ын орлого гэж бүртгэгдэж байгаа учраас нэмэлт хөрөнгө шаардагдахгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.