МУГЖ Ө.Уянга: ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг минь олгохоор боллоо

ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга өнгөрөгч нэгдүгээр сард театраасаа шалтгаангүйгээр халагдсан асуудлаараа хуулийн байгууллагад хандсан байна. Тэгвэл түүнийг эргэн ажилд нь томилох шүүхийн шийдвэр гарчээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.

-Дуурийн театраасаа халагдаад юу болсон бэ? Эргэж ажилдаа орсон уу? гэсэн асуулт нэг сараас хойш намайг дагалаа.
Анх театрынхаа босгыг алхаж орсноос хойш энэ мэргэжил нэгдүгээрт юм шүү гэдгийг тайз минь миний ой тойнд гүн гүнзгий суулгаж өгсөн юм. Олон сайхан авьяастны гал голомт болсон ягаан театраасаа их ч зүйлийг сурч, их ч зүйлийг өөртөө шингээж авсан. .

Ажлаасаа халагдах тушаал аваад яахаа мэдэхгүй шууд л театрынхаа үйлдвэрчний эвлэлд хандсан. Бас

Шүүх хурал энэ сарын 11-нд хуралдаж би гэдэг хүн анх удаа шүүх хуралд суув. Олон цаг үргэлжилсний дараа шүүхийн шийдвэр иргэн миний талд гарч ". Өнөөдөр би энэ мэдээг дуулгаж байгаадаа маш их баяртай байна гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.