МУГТ, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин М.Анхцэцэгийг БНСУ-ын шигшээ баг урьсан. Тэрээр иргэншлээ сольж тус улсын нэрээр тэмцээн уралдаанд оролцохоор болжээ гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гараад байгаа. Тэгвэл тус асуудалд МУГТ, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин М.Анхцэцэг дараах тайлбарыг өөрийн цахим хуудсаараа дамжуулж өгчээ.
МУГТ М.Анхцэцэг:
-За ах эгч нараа одоо болио. Санал тавьсан нь үнэн. Гадаад тамирчдын цалин өндөр байдаг нь ч үнэн. Миний хэлсэн үг бол эх орноосоо тэмцээнд оролцоод явах боломж байгаа учраас би явахгүй гэсэн. Угаасаа би хамгийн дуртай юм аа л хийж байгаа мөнгө тийм чухал биш гэсэн.
Ямар ч тамирчин боломж нь байвал эх орныхоо нэрийг л гаргахыг хүснэ шүү дээ. Зөвхөн намайг гаргаж ирэх гэж маш олон хүн ажилласан. Хэрвээ миний дээр өөр тамирчин байгаад би тэмцээнд явах боломж ховор байсан бол гадагшаа явах л байсан шд. Ингээд нэмээд бичээд байхаар легонер тамирчдынхаа өмнө гэм хийсэн юм шиг санагдаад ичээд байдаг юм. Одоо нээрээ хэдүүлээ энэ яриагаа бүр болъё тэгэх үү гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Улам их амжилт хүсье.
amjilt husei