Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмэхийг иргэн та дэмжиж байна уу

Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байна. Тус системээр дамжуулан иргэн нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой болж байгаа юм.

Тодруулбал, хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ-ын дарга уг асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, харъяалах Байнгын хороонд шилжүүлж шийдвэрлэх юм.

D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмэх санал асуулга авч эхэлжээ. 

Та дараах холбоосоор орж санал асуулгад гарын үсэг зурна уу 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.