Хотын орлогчоор П.Сайнжаргал, О.Номинчимэг нар ажиллана
Нийслэлийн Засаг даргаар томилогдсон Х.Нямбаатар, Д.Сумъяабазарын хоёр орлогч болох Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө нарыг "ажлаа өг" гэж шахсан талаар улс төрийн хүрээнд яриа гарсан. Улмаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнжаргалыг Хотын орлогч болох нь гэсэн яриа бас тархсан.
Энэ бүхэн үнэн болох нь өнөөдөр үндсэндээ тодорхой боллоо. ХЗДХЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан П.Сайнзориг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөгдлөө. Тэрээр "Х.Нямбаатар дарга надад санал тавьсан" гэдгээ ил тод мэдэгдлээ.
Харин нөгөө орлогчоороо УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан О.Номинчимэгийг томилно гэдгээ өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. О.Номинчимэгийн хувьд Америк, Японд сургууль төгссөн эрх зүйч мэргэжилтэй нэгэн ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.