?LIVE: Б.Жавхлан: НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох санхүүгийн боломж байхгүй
Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлангаас НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх эсэх асуудлаар байр суурийг нь сонслоо.
Сангийн сайд Б.Жавхлан:
-НӨАТ-ын таван хувь болгох ямар ч боломжгүй. Иргэдээс ирсэн санал 100 мянганд хүрвэл цаашдын процесс яаж явахыг мэдэхгүй байна. 5 хувь болгон нэмэгдүүлэх төсвийн ямар ч орон зай ирэх жил байхгүй.
Далд эдийн засгийн ил болгох нэг хэлбэр. Иргэнээ урамшуулж байгаа хэлбэр. 2015 онд 46 хувьтай эхэлж байсан бол одоо 69 хувьтай байна. Төсвийн орлогын 24 хувийг НӨАТ бүрдүүлж байгаа.
НӨАТ бол нэмүү өртгийн албан татвар. Эргэж ямар нэгэн нөхцөлгүйгээр авч байгаа зүйл. Энэ бол буцаан олголт биш урамшуулал юм. Үүнийг буруу тайлбарлаад байх юм.
НӨАТ нь дэлхийн 175 улсад хэрэгждэг нийтлэг сонгодог татварын систем. Харин урамшуулал өгдөг улс манайд байгаа.
Ер нь цаашдаа татвараа буцаах, багасгах гэж оролдох нь дараа дараагийн улс төрийн болон эдийн засгийн эрсдэлийг дагуулна. Ирэх жил НӨАТ-т 400 тэрбум төгрөг гэж тооцоолсон. Үүнийг 5 хувь болгоно гэхээр 600 тэрбум төгрөг болгоно гэсэн үг. Төсөв өргөн барьсан энэ үед ийм их хэмжээний мөнгийг гаргах ямар ч боломжгүй.
УИХ-ын даргатай уулзсан. Нөхцөл байдлыг нь тайлбарласан. Ямар ч байсан санал асуулгыг харъя гэж байх шиг байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.