НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санал асуулга авч байна

УИХ-ын дарга Г.Занданшатар "НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох МҮХАҮТ-аас ирүүлсэн саналын тооцооллыг Сангийн яамаар хийлгүүлж, мэтгэлцээн зохион байгуулах" талаар мэдээлсэн.

Тэгвэл нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системээр НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санал асуулга авч байна.

Энэ талаар "Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргаж байна" гэжээ.

Та дараах холбоосоор орж санал асуулгад оролцоно уу

Цахим гарын үсэг байхгүй бол ДАН-гаар нэвтрэхэд дэмжсэнд тооцно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.