Сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулсан захирлыг 8 сая төгрөгөөр торгожээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулсан асуудал нь ихээхэн шүүмжлэлийг дагуулсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгажээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд сургуулийн захирал “О”-д Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.