Эдийн засагч П.Өлзийнаран: Бортээгийн уурхайн хөрөнгө оруулалтыг зогсооно гэдэг нь монголын эсрэг хийж буй гэмт хэрэг

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Бортээгийн уурхайг түшиглэн баяжуулах үйлдвэр барьж байгааг эсэргүүцэх хандлага сүүлийн өдрүүдэд цахим орчинд ихээхэн гарч эхэлсэн. Тэгвэл уул уурхайн мэргэшсэн инженер, эдийн засагч П.Өлзийнаран өөрийн байр суурийг илэрхийлж дараах жиргээг жиргэжээ. 

Уул уурхайн мэргэшсэн инженер, эдийн засагч П.Өлзийнаран:

-Газрын хэвлийд байгаа болгон баялаг биш. Мөнгө олох боломжгүй. Ашигтай гэсэн үг биш. Ашиггүй юмыг ашигтай болгож байгааг л баялаг бүтээх гэж байгаа юм. Гэтэл сэтгүүлч нар нь зогсоох гээд чичрээд дайраад байгаа нь тэнэг хэрэг.

Хэрэв энэ төслийг зогсоож, үйлдвэрийн барилгыг зогсоож, хятадуудыг хөөж явуулах юм бол тэр хүмүүс Монголын эсрэг гэмт хэрэг хийж байна гэсэн үг шүү. Бортээгт том эрсдэл гарган хөрөнгө оруулж байгааг зогсоож ерөөсөө болохгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.