Кино урлагийг дэмжих сангаас жүжигчин Г.Ундармаагийн компанид 300 саяын санхүүжилт олгожээ

Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар Кино урлагийг дэмжих сангаас энэ онд 11 төсөлд эргэн төлөх нөхцөлгүйгээр санхүүжилт олгосон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн.

“Ю Тийм” ХХК болон “Иргэдийн цахим оролцоо холбоо” ТББ-д тус бүрд нь 300 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэ хоёр байгууллагад олгосон санхүүжилт нь нийт олгосон 1.3 тэрбум төгрөгийн 50 хувьтай тэнцэж буй юм.  

Хамгийн их буюу 300 сая төгрөгийн санхүүжилт авсан “Ю Тийм” ХХК-ийг жүжигчин Г.Ундармаа эзэмшдэг. Түүний “Амира” хүүхэлдэйн олон ангит кино төсөлд нь дээрх санхүүжилтийг өгчээ.

“Иргэдийн цахим оролцоо холбоо” ТББ нь “Кино нүүдэл сургалт” кино зохиол, кино төслийн сургалтын төсөл хэрэгжүүлэхэд нь 300 саяын санхүүжилт олгосон байна. Дээрх “Иргэдийн цахим оролцоо холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирлаар “Мянган сор” ХХК-ийн захирал Т.Ганцэцэг гэх эрхэм ажилладаг байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.