Н.Номтойбаяр: Дүүд маань тохиолдсон хэрэг явдлыг элдвээр гуйвуулж, ашиглаад байхгүй шүү

Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн баг бүрэлдэхүүнд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, түүний гэргий  Н.Цэлмүүн нар багтсан юм.

"МАК" группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүнийг Парис хотын Лэнди туннелийн А1 авто зам дээр таксигаар зорчиж явахад нь скүүтертэй хоёр этгээд машины хойд цонхыг нь хагалж, үнэт эдлэл бүхий цүнхийг нь дээрэмдсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн. Дээрэмдсэн этгээдүүд 600 мянган еврогийн хохирол учруулсан гэх мэдээлэл бий.

Энэ хэрэг явдалтай холбогдуулан Н.Цэлмүүний төрсөн ах, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр дараах байр суурийг илэрхийлж, хэрэг явдал болсон автомашины дотор талын зургийг тавьсан байв.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "Оросыг өмөөрөгчид дүүд маань тохиолдсон хэрэг явдлыг элдвээр гуйвуулж, ашиглаад байхгүй шүү. Францад дүрвэгч дээрэмчинтэй харин ч ганцаараа барьцалдаж, үзэлцсэнд дүүгээрээ бахархах, эрүүл мэндээрээ хохироогүйд баярлах л байна. Бусдад сургамж, сануулга болог" гэжээ. 

F8TtEJNXEAA3B12

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.