Нийслэлийн иргэдийг амны хаалт зүүхийг анхааруулж байна

Нийслэл хотод өнөөдөр өглөөнөөс эхлэн үл мэдэгдэх үнэр үнэртэж эхэлсэн. Үүний шалтгааныг Налайх дүүрэгт байрлах газын үйлдвэр дэлбэрсэнтэй холбоотой гэх мэдээлэл цацагдсан ч тус дүүргийн  Шуурхай удирдлага Хяналт, мэдээллийн төвөөс энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.

Ямартай ч нийслэлийн иргэдийг амны хаалт зүүж, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.