Караокед ажилладаг хоёр эмэгтэйг мансууруулж, хүчирхийлжээ
Караокед цагийн ажил хийдэг байсан хоёр эмэгтэйг хүчиндсэн хэрэг энэ сарын 08-нд гарчээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэг караокед үйлчлүүлж байсан хоёр иргэн тус караокены ажилтан хоёр эмэгтэйн уух зүйлд мансууруулах эм хийж хүчиндсэн хэрэг гарсан байна. Энэ тухай дуудлагыг тухайн караокены захирал цагдаагийн байгууллага өгчээ. Тус хэргийг СБД-ийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Зарим мэдээллийн хэрэгслээр тус хэргийг үйлдсэн хоёр этгээд нь лам байсан гэх мэдээллийг гаргасан ч ЦЕГ-аас үгүйсгэсэн хариулт өгч байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.