СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Гансүх зодуулж, хүнд гэмтжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх яг сарын өмнө гэртээ зодуулжээ. Энэ талаар  “...2023 оны есдүгээр сарын 11-ний өглөөний 09:34 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “...Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн Г-ийн биед иргэн И гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэн Г-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж Цагдаагийн байгууллагаас 2023 оны есдүгээр сарын 13-нд мэдээлсэн юм.

Зарим эх сурвалжууд “...А.Гансүхийг зүс таних хүн нь зоджээ” гэсэн. Түүнээс хойш энэ асуудлын талаарх мэдээлэл сураг алдрав.

Уг нь энэ ингэж “сураг алдарч” болохгүй асуудал аж. Учир нь А.Гансүх бол ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга байсан. Энэ албан тушаалд ажиллах хүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь Үндэсний аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна. Мөн ҮАБЗ-ийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, ҮАБЗ-ийн гишүүдийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэл, зөвлөлийн шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина. Ийм эрх, үүрэгтэй ажилладаг.

Тэр утгаараа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой “нарийн ширийн” бүхий л мэдээллийг хадгалдаг этгээд юм.

Тэгвэл А.Гансүх нь энэ албан тушаалд 2017 онд ҮАБЗ-ийн ес дэх Нарийн бичгийн дарга болж томилогдсон. Тэрбээр 2021 онд буюу хоёр жилийн өмнө ажлаа өгсөн.

Тэгэхээр “...Энэ зодооны шалтгаан, үндэслэл юу байсан бэ” гэдгийг анхаарах ёстой. .... Эдгээр нь анхаарал татсаар байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 202 (7187)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Х.БАТТУЛГА
6 сарын өмнө
103.212.118.44

ЭЗЭН НЬ МОНШОО СУРГАЖ ДАРАМТАЛЖЭЭ !

Зочин
6 сарын өмнө
103.57.94.207

Ха ха. Авгай нь Наробэнчтэй явалдаад Наро бэнчид хэдэн үг хэлтэл Ламын ах очоод балбасан гээ биз дээ

Зочин
6 сарын өмнө
66.181.184.203

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж дандаа мэдрэл муутай улсуудаас бүрдсэн байдаг юм биш үү. Тэтгэвэрийн эмээ нар дүүрэн.

Зочин
6 сарын өмнө
59.153.115.197

Үхсэний ҮАБ тай холбоотой зодуулах, авгай хүүхэн ахуйн хүрээний л зодоон. Их юманд бодчих юм өөсдийгөө,

Иргэн
6 сарын өмнө
139.5.217.75

Женкогийн утсан хүүхэлдэй л биз дээ. Юун үндэсний аюулгүй байдал??? Харин ч монгол улсын эдийн засгийг унагаж үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулсан этгээд гэж ойлгодог

Зочин
6 сарын өмнө
103.57.92.95

юу гэж ҮАБЗ холбоотой гэрт нь ирж зодож явах юм. наадуул чиньулс орныхоо төлөө зодуулах юу ч хийхгүй. айлын авгай эргүүлж яваад л нөхөр нь ирээд гөвшихгүй юу

Зочин
6 сарын өмнө
66.181.161.6

Banzal avgaigaas n bolson genlee

Хормой
6 сарын өмнө
139.5.219.116

Өөрөө айлын авгайн хормой хотноос татсан биз

Зочин
6 сарын өмнө
139.5.216.252

Баасны цагдаа нар олох уу

Иргэн
6 сарын өмнө
66.181.191.18

Авгай хүүхэн

Зочин
6 сарын өмнө
103.212.116.167

Эзэн нь нохойгоо сургажээ. Иргэн И гэдэг нь Иван гэж байгаам бишүү :)

зочин
6 сарын өмнө
202.9.41.18

энэ нөхөр хувь хүнийхээ хувьд зодуулалгүй яадаг юм. гэр бүл салгах, эхнэр эзгүйчлэх... зэрэг муу юмандаа гаргууд этгээд юм чинь.

Амина
6 сарын өмнө
124.158.68.111

Жонхуугийн ҮАБЗ гэж юу байдгийн ?

Tamir
6 сарын өмнө
66.181.160.105

I gedeg ni Ivan bj taaraa nuguu neg neeh ih mungu orosoos oruulj ireed tag boloogui yu tedniigee l neheel guvee biz

Зочин
6 сарын өмнө
66.181.183.49

Баттулгаас өөр хэн Гансүхийг хүн яьуулж зодуулхав дээ !

хаха
6 сарын өмнө
202.21.108.12

Орос эзэд нь зодоо биз

Зочин
6 сарын өмнө
192.82.65.144

Иван ирж 20 сая доллараа малан монголчуудын тархи угаана гэж шаачихаад өөрөө идчихсэн юм биш үү гэж дарамталж зодоо биш. Үхэж хэвтсэн урвагчууд бүгд тонилоосой. нохойн жогорхой

Зочин
6 сарын өмнө
139.5.218.41

orosiin tagnuuluudtai holbootoi hereguu

Irgen
6 сарын өмнө
59.153.114.220

Jenco toi niiled ballaj tavisan gai daa

Зочин
6 сарын өмнө
66.181.180.192

Жинхэнэ монголыг устгах гэсэн хүний хийсэн ажил. Гансүхийг хамгаалаач. Урваач шарваачид нь байгаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.