СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Идэрбаясгаланг шалгаж дуусав

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 сарын өмнө

Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хурлаар чөлөөлөгдсөн, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна.

Тэрбээр 2022 оны нэгдүгээр сард шийдвэр гаргаж, Г гэх хүнд ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал зэрэгт 27 сая төгрөг олгосон нь эрх мэдлээ урвуулсан хэмээн шалгуулах үндэслэл болж. Бусдад давуу байдал хууль бусаар олгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан эл шийдвэрийг холбогдох албаны удирдлага нь шалгалгүй өнгөрөөж, нөхөн төлүүлээгүй учраас Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Г.Мөнхтулгыг хамт яллагдагчаар тооцсон байна.

Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногтэрүүгийн 839 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас наймыг нь шүүхэд шилжүүлэхээр болсон аж. Мөн хугацаанд эрүүгийн хоёр хэргийн нийт 26 объектод нэгжлэг хийсэн бөгөөд нэг нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нартай, нөгөө нь “Допинг”-той холбоотойгоор шалгуулж буй хүмүүсийн хамааралтай ажлын байр, гэр багтаж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
66.181.161.31

Энэ дарга чинь харин ажил хийсэн урьд уран төрлөөрөө идэж ууссан хөвсгөлөө дампууруулсан дарга наоыг шалгахгүй байгаа юм болоо АТГ ч авилгачид ш тээ

Зочин
6 сарын өмнө
202.180.218.227

Ер нь бол Хөвсгөлийг идээд уучихсан өнөөдрийн бохир заваан байдалд оруулсан хэдхээн хүн байдаг ш дээ. Цэрэнжав, Төмөрбаатар тэргүүтэй МАН-ын хэд

Зочин
6 сарын өмнө
66.181.178.11

Ккк Ямарч бсан өөрөө идсэнгүй Буруутгагдаад бх ч юм биш бнадаа МАНайхаан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.