“Эрдэнэс Тавантолгой”-г ард түмэндээ өмчлүүлэх санаачилгад орон нутгийн иргэд нэгдсээр байна

“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрдээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх ШИНЭ намын санаачилгыг орон нутгийн иргэд дэмжиж, гарын үсэг зурсаар байна.

Тус намын залуучууд энэ сарын 6-ны өдрөөс 21 аймгаар тойрон гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн 15 суманд ажиллаж, нийт 20 мянга гаруй гарын үсэг цуглуулаад байгаа юм байна.

Хүн бүрийг, өрх бүрийг өмчтэй, хөрөнгөтэй болгох ШИНЭ намын санаачилгыг иргэд “цаг үеэ олсон зөв санаачилга байна, эцсийг нь үзтэл зүтгээрэй, ард чинь бид асаалттай танк шиг зогсоно шүү” хэмээн урам зориг өгч мөн очиж амжаагүй сумдын иргэд өөрсдөө санаачилгаараа гарын үсэг цуглуулан илгээж байгаа талаар ШИНЭ намаас мэдээллээ.

387563169 2415287845309902 3238599823805448515 n

387621297 1323611684948542 4362630416278240568 n

387589611 243760178294747 3411559828650512482 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.