СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сонгинохайрхан дүүрэгт 2-74 насны дөрвөн иргэн угаартжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт 35 настай эмэгтэй, 2 настай хүүхдийн хамт, мөн 74 настай иргэн, 14 настай хүүхдийн хамт угаартжээ.

Эдгээр иргэдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулан, шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндгийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөхийг сануулж байна. Мөн угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.