ЦЕГ: Хятад иргэд дугааргүй машинтай өсвөр насны хүүхдийг айлган сүрдүүлж байна гэх мэдээлэл худал

Дорнод аймагт Хятад иргэд дугааргүй машинтай өсвөр насны хүүхдийг айлган сүрдүүлж байна гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.

Тус мэдээллийн талаар ЦЕГын ХМТ-өөс тодруулахад" Дорнод аймгийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн мөрөөр шалгахад урьдчилсан байдлаар худал болох нь тогтоогдсон. 

Тус аймгийн дунд сургуулийн нэгэн багш эцэг, эхчүүддээ сэрэмжлүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсныг зарим иргэд итгэж нийтэлсэн байна.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээллийг түгээж, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх, аливаа мэдээллийн үнэн эсэхийг нягтлаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна гэлээ.

387708572 640013598292052 1608413625719977685 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.