?LIVE: Гэмтсэн охины аав Э.Баярцогт: “Амила” цэцэрлэгийн удирдлагууд уучлалт гуйгаагүй хэрнээ "Хүүхдээ хоёр сар үнэгүй явуулчих" гэсэн

“Амила” цэцэрлэгийн хайхрамжгүй байдлаас болж хоёр настай охин хүнд гэмтсэн талаар бид мэдээлсэн.

Тодруулбал ес хоногийн өмнө тус цэцэрлэгт явдаг бага ангийн хүүхдүүд хоорондоо муудалцаж нэгнийгээ 14-15 удаа хазаж, гэмтээжээ. Гэмтсэн охины эцэг, эх манай редакцад хандлаа. 

Гэмтсэн охины аав Э.Баярцогт:

-“Амила” цэцэрлэгийн хайхрамжгүй байдлаас болж хоёр настай охин минь хүүхдэд хазуулж, сэтгэл зүйн хувьд ихээхэн цочролд орж, шөнө уйлж сэрдэг болоод байгаа. Бид охиныг минь ийм болгосон даруйд цагдаагийн байгууллага, шүүх шинжилгээний байгууллагад хандсан. Хүүхэд хүүхдээ гэмтээсэн гэдэг утгаараа энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй байдаг юм байна. Манай хүүхдийг хазсан хүүхдийн ар гэрээс нэг л удаа холбоо барьсан. 

“Амила” цэцэрлэгийн удирдлагууд уучлалт гуйгаагүй хэрнээ "Хүүхдээ хоёр сар үнэгүй явуулчих" гэдэг утгатай зүйл хэлсэн. Хүүхдийг минь ийм байдалд оруулсан цэцэрлэгт дахиад явуулна гэж бодохгүй байна. Энэ цэцэрлэг чинь төлбөртэй, дээрээс нь олон салбартай, дөрвөн ангид арван багш байдаг гэдэг утгаар нь хүүхдээ сонгож суралцуулж байсан. Тэгэхэд хоёр багш ажилладаг мөртлөө яагаад хүүхдийг минь ийм байдалд оруулсныг гайхаж байна. Энэ зөвхөн миний охины асуудал биш шүү дээ. Дахиж өөр нэг цэцэрлэгт бас л ийм асуудал гарвал яах вэ? гэв.

Харин цэцэрлэгийн зүгээс "Хүүхдээ хоёр сар үнэгүй явуулах хүсэлт тавьсан нь үнэн. Уучлалт удаа дараа гуйсан" гэх байр суурийг илэрхийлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.