СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрээсээ согтуу гарсан иргэний цогцсыг олжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Дагиналтай нуураас гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ. 

Архангай аймаг, Тариат сум Хорго багийн “Тахилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т тус сумын харьяат иргэн Г нь 09.29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуу гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Тус иргэнийг “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тухайн өдрийн 05:30 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт Дагиналтай нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.