Төрийн ордны засвар үйлчилгээнд 12 тэрбум төгрөг зарцуулна

2024 оны төсвийн төслийн онцлох хөрөнгө оруулалтуудын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Өнөөдөр бид 2024 оныхооо төсвийг бүлэг дээрээ танилцууллаа. Одоо АН-д танилцуулна. Ирэх жилийн төсвийн онцлог бол сая бид нар төсвөө бэлтгэх явцдаа өмнө улсын төсөв дээр хүндрэл учруулж байсан урсгал зардал, хөрөнгө оруулалт гээд олон зүйл дээр төсвийн шинэчлэлийг олон шат дараатайгаар хийж яваа. Өнгөрсөн хаврын УИХ-ын сүүлийн өдрүүдэд нэлээд хэд хэдэн төсвийн хууль болон дагасан хэд хэдэн хуулиуд дээр дорвитой сайн өөрчлөлт орсон.

Тухайлбал,2024 оны төсвийн гол онцлог нь зураг төсөлгүй хөрөнгө оруулалтын төслүүд ордог байсныг зогсоосон. Тэгэхээр зураг төсөлгүй хөрөнгө оруулалтын нэг ч ажил байхгүй гэсэн үг. Төсвийн нарийн зохицуулалтыг барьж чадсан. 

21 аймгаар тойрч, иргэдийн оролцоог хангаж, тэдний саналын үндсэн дээр төсвийн бүтээн байгуулалтаа эрэмбэлсэн. 

Ирэх онд эрүүл мэндийн салбарт олон жил яригдсан 

УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан төрийн ордонд ажиллах боломжийг хангах ёстой.

Багш мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдэд Засгийн газраас тэтгэлэг олгоно. Ойрын хугацаанд хөдөө орон нутагт багш боловсон хүчний дутагдалд орох судалгаа байгаа. Тиймээс багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн ЭЕШ-ын босго оноог өндөр тавьж өгсөн. 

2020, 2021 онуудад 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг туулж ирсэн. Эдийн засаг өсөж байгаа учраас улсын төсөв маань тэлнэ. Энэ жилийн зарлагын өсөлтийг 22.5 хувьтай байлгана. Энэ жил ДНБ 60 их наяд төгрөгт хүрнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.